Манай байгууллага нь барилга угсралт зураг төсөл, гадаад худалдаа нефтийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, барилгын материалын худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эрхэлдэг эхэлсэн бөгөөд иргэний болон үйлдвэрийн барилгын зураг төсөл угсралт, газрын тос хий хангамжийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, засварлах, цахилгаан сантехникийн угсралт суурилуулалт, засвар, зам талбайн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж ирлээ. Мөн уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн өмчит гадаад дотоодын хөрөнгө оруулалттай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн захиалгаар зохиогчийн болон захиалагчийн хяналт тавих, техник технологийн үйл ажиллагааны аргачлал боловсруулах, стандарт шаардлага хангасан шатахууныг зөв зохистой зарцуулах, хадгалах, бүртгэл тооцоололт хийх, сав, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар зөвлөгөө өгч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээр ханган засвар үйлчилгээг норм, графикийн дагуу гүйцэтгэх зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2024 © Батс-Инженеринг